Зорилго, Чиг үүрэг

Зорилт, Чиг үүрэг

Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн Зохицуулах албаны эрх үүргийн хүрээнд манай алба нь Монгол улсын хэмжээнд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хэрэгжилтийг хангах, донорын үндэсний бүртгэл, мэдээний сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүргийн дагуу дараах ажлуудыг хийж байна.

Үүнд :

  1. Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг  үндэсний  хэмжээнд зохицуулж,  эрүүл мэндийн байгууллагуудыг  бодлого,  арга зүйгээр хангах,  хяналт тавих, үр дүнг тооцох,
  2. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний заавар удирдамжийг багуудтай хамтран шинэчлэн боловсруулж, батлуулах
  3. Тархины үхэлтэй донор илрүүлэх, эрхтэн хамгаалах эмчилгээг эрчимт эмчилгээний тасагт хийх үйл ажиллагааг нэгдсэн чиг удирдлагаар хангах, ажлыг өргөжүүлэх
  4. Нэгдсэн бүртгэл мэдээний санг бүрдүүлэх, ажиллуулах, нэгтгэсэн мэдээг ЭМЯ болон холбогдох байгууллагад хүргүүлэх
  5. Эд, эрхтэн хуваарилах үйл ажиллагааг зохион байгуулах
  6. Донорын зөвшөөрлийн хуудсыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  7. Гадаад улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдийн дархлаа дарангуйлах эмийн зохицуулалтыг хийх ажлыг зохион байгуулах
  8. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгуулсан болон донорын амьдралын чанарын талаарх сэтгэл ханамжийн судалгаа хийх, тайлагнах
  9. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд ороцлож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, цалин хөлс нийгмийн баталгааг сайжруулах,
  10. Донорын үйл ажиллагааг таниулах сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах
  11. Анагаах ухааны шинэ технологийг эмчилгээнд нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах / эс,эдийн болон хүйн цусны банк байгуулах, үйл ажиллагааг зохицуулах/
  12. Гадаадын ижил чиг үүрэгтэй байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх