Донороос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах бэлтгэл ажлын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч нар ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эмч мэргэжилтнүүдэд 12 сэдвээр цуврал хичээлийг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтаар хүүхдийн цусны хавдрын эмчилгээнд үүдэл эсийн шинэ дэвшилтэт менежментийг хэрхэн хийх талаарх шинэ мэдлэг мэдээлэл олгож байна.