Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал
Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их...
Манай алба нь Монгол Улсын хэмжээнд Донорын тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хариуцлага хүлээсэн. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үйл явц, үр дүнд хяналт тавьж, арга зүйн дэмжлэгт туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд тархины үхэлтэй донорыг илрүүлэх тандалт хийх, эмнэлгүүдэд байгуулагдсан Тархины үхэл тодорхойлох багуудтай хамтран ажиллаж, боломжит донорыг илрүүлэн гэр бүлд танилцуулан зөвшөөрөл авах цаашлаад эд, эрхэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулдаг.
Түүнчлэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай иргэдийн хүлээлгийн жагсаалтыг хөтлөх, эрхтний хуваарилалт хийх, эмч эмнэлгийн мэргэжилтний дотоод болон гадаадын сургалт зохион байгуулах, өргөн олон нийтэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, донорын үйл хэргийн талаар таниулан сурталчлах, нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эдгээр бүх ажлын талаарх мэдээллийг цуглуулан Нэгдсэн бүртгэл мэдээллийн сан үүсгэн үр дүнг тооцож ЭМЯ, ДЭМБ,ҮАБЗ-г үнэн бодит мэдээллээр хангадаг. Цаашид дэлхийн анагаах ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй үүдэл эс ашиглан эс, эд нөхөн сэргээх эмчилгээг өргөжүүлэн хөгжүүлж одоогоор эмчлэгдэхгүй байгаа олон төрлийн эмгэгийг эмчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэн олон зуун Монгол хүний эрүүл мэндийг аюулт өвчнөөс сахин хамгаалах эрмэлзлэл дүүрэн ажиллаж байна. Чиг үүргийн хүрээнд Олон Улсын байгууллагуудтай гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт эмчилгээний технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон:
Итгэл, Сэтгэл, Зүтгэлээр жигүүрлэн
Санах, Сэдэх, Сэтгэхийг мөрдлөг болгон ажиллана.
Хүндэтгэсэн,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН
ЭС, ЭД, ЭРХТНИЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ
ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ АЛБАНЫ ДАРГА
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ П.БАТЧУЛУУН
Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их...
БНСУ-ын Сөүл хотод болж буй Азийн Эрхтэн шилжүүлэн суулгалтын долоо хоног 2023 олон улсын хуралд УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ЭМХТ-ийн эмч...
Донороос хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах бэлтгэл ажлын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал чөмөг шилжүүлэн суулгах төвийн...
Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэл, анхан шатны маягт хөтлөлтөд явцын хяналт, шинжилгээ-үнэлгээ...
“Ёс зүйг дээдлэн эрдэнэт хүний амийг аваръя” уриатайгаар Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 7 сарын 05-нд зохион байгуулсан бөгөөд хурлаар...
–
БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ
–
ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСАЛ
–
НҮДНИЙ ЭВЭРЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ
–
ЯС БОЛОН ЧӨМӨГНИЙ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ
Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.
И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891
Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30