Гадаад Харилцаа

Гадаад харилцаа

2019 онд хамтран ажиллаж буй 12  байгууллагуудад:  БНСУ-ын КОДА, КОНОС, КОТРИ, Рафаел интернейшнл ТББ, Бүгд найрамдах Турк улсын шилжүүлэн суулгах сан, олон улсын эдийн засгийн яам, Испани улсын донор шилжүүлэн суулгалтын институт, ДЭМБ-ын дэлхийн донор шилжүүлэн суулгалтын тоо мэдээллийн агентлаг, дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах холбоо, Истанбулын тунхаглалыг хэрэгжүүлэх групп, Австрали улсын эд, эрхтний донор, шилжүүлэн суулгалтыг зохицуулах агентлаг, Хонгконгын Ротари клуб орно.

2019 оны эхний хагас жилд шинээр Олон улсын үүдэл эсийн нийгэмлэгтэй харилцаа холбоо тогтоосон бөгөөд “Үүдэл эсийг нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах нь” сэдэвт олон улсын хурлыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулна. Уг хуралд БНСУ, БНХАУ, Вьетнам, Малайз, Морокко улсын зочид төлөөлөлгчид оролцоно.

Цаашид эрхтэн шилжүүлэн суулгах Азийн нийгэмлэгтэй харилцаа холбоо тогтоохоор судалж байна.

Эдгээр байгууллагатай хамтран ажилласнаар олон талт  хамтын ажиллагаатай бий болж үйл ажиллагаа өргөжин, хүний нөөцийг чадавхжуулах, бэхжүүлэх, туршлага солилцох боломж бүрдсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нийт 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадын сургалт, семинарт хамруулан мэдлэг мэргэжлийг дээшлүүлсэн.

Сургалт

Төрөлжсөн болон тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллага, Анагаахын их дээд сургуулийн 5 болон төгсөх курсын оюутнууд, нийслэлийн 4 дүүргийн нэгдсэн эмнэлгийн 1670 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалтыг хийн ажиллаж байна. Гадаад   /Турк, БНСУ/ улс оронд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр 40 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.

Донорын тухай хуулийг сурталчлах, эрүүл мэндийн байгууллага болон олон нийтэд сургалт, ухуулга нөлөөллийн ажлыг их, дээд сургууль, дүүргийн эрүүл мэндийн 15 байгуулагад дараах байдлаар зохион байгуулж 1800 хүнд мэдээллийг хүргэсэн. Үүнд:

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтыг УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ-н эрхтэн шилжүүлэн суулгах баг, эрчимт эмчилгээний тасгийн эмч нарт зохион байгуулсан.

2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Гранд мед эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекцийг зохион байгуулсан.

Бөөр шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагааг тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байлгаж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Бөөр шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.

Бөөр шилжүүлэн суулгах багийн үйл ажиллагааг тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байлгаж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Бөөр шилжүүлэн суулгах төв, институттэй хамтран ажиллах, мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна.