Истанбулын Тунхаглал

Истанбулын тунхаглал

Истанбулын Тунхаглал

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нь 20-р зуунд эрүүл мэндийн салбарт гарсан гайхамшигт ололт амжилт бөгөөд энэхүү эмчилгээний ачаар олон мянган өвчтэй хүмүүсээс олон зуун хүнд амьдрал  бэлэглэж, амьдралын чанарыг нь сайжруулсан юм. Эрхтний донор болон тэдний гэр бүлийн ач гавъяагаар шинжлэх ухаан, клиникийн салбарт мэргэжилдээ эзэн болсон үнэнч, ариун шударга эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн нөр их хөдөлмөрөөр шинжлэх ухааны салбарт болон клиник практикт үнэлж барашгүй их амжилтанд хүрсэн бөгөөд зөвхөн хүний амь насыг аврах, амьдралыг нь уртасгаад зогсохгүй хүн төрөлхтний сэтгэл санаа, эв нэгдлийн тэмдэг юм гэдгийг тод томруун харуулсан. Гэвч сайн үйлсийн хажуугаар  хүний болон хүний эрхтний наймаа газар авч баян иргэд өөрсдийн эрхтнийг солиулах зорилгоор гадаад оронд жуулчилж ядуу болон эмзэг бүлгийн хүмүүсийг энэ нь зорилгынхоо золиос болгох явдал энэ сайхан олот амжилт, сайн үйлсийн нэр төрийг гутаасан (харлуулсан) хэрэг болж эхэлсэн.

2007 оны байдлаар энэ нь дэлхий даяар хийгдэж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний 10% гаруй эзэлж байлаа. Энэхүү ёс зүйгүй үйл ажиллагаанаас улбаалсан асуудлууд улам олширч, аюултай байдалд хүрсэн тул TTS буюу (The Transplantation Society) Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг болон ОУ-ын бөөр судлалын нийгэмлэг (International society of nephrology (ISN) ) хамтарч 2008 оны 4-р сард Истанбул хотод нэгдсэн уулзалт  зохион байгуулсан. Төр засгийн төлөөлөл болон нийгэмлэг, холбоод, ТББ-ууд, Шинжлэх ухааны байгууллага, эмнэлгийн холбоод, нийгмийн ухааны салбар, хууль эрхзүй, ёс зүйн зөвлөл зэрэг нийт 151 байгууллагаас төлөөлөл оролцож нэгдмэл санаа, саналд хүрч Истанбулын тунхаглалыг боловсруулсан ба энэхүү тунхаглалд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд хамрагдаж буй 135 улс орон, олон улсын эрүүл мэндийн нийгэмлэг, холбоод, төрийн байгууллагууд гарын үсэг зурж баталгаажуулан тунхагласан. Иcтанбулын тунхаглалын гол үзэл санаа, илэрхийлэл, шийдвэр нь Донорын болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн , хамтран ажиллагсад  уг үйл ажиллагааг бүх хүнд эрх тэгш, шударга ариун, хамгийн илүү ач тустай, үр өгөөжтэй байлгахын тулд ажиллах бөгөөд ингэхдээ  ядуу, эмзэг, хүчин мөхөс иргэдийг хохироох, мөлжлөг хийх , ёс зүйн хэмжээг зөрчихгүй байхыг зааж өгсөн. Энэ нь шийдвэр гаргагч болон мэргэжлийн хүмүүсийн гол баримтлах чиг, удирдамж байх юм. Тунхаглалын үзэл санааг мэргэжлийн нийгэмлэг, холбоод , улс орнуудын эрүүл мэнд төр захиргааны болон олон улсын байгууллагууд болох ДЭМБ; НҮБ; Европын холбооны консул зэрэг эрх бүхий албадад эрхтний донор болон трансплантацын ёс зүйн хэмжээг хамгаалж, хөгжүүлэн ажиллахыг санал болгосон бөгөөд энэ нь хүний болон эрхтний наймаа , эрхтэн шилжүүлэн суулгуулах туризмыг (жуулчлал) хязгаарлах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм. 2008 оноос хойш дээрх хүчин чармайлт үйл ажиллагааны нөлөөгөөр дэлхий даяар мэдэгдэхүйц сайн үр дүн гарсан.

2010 онд Эрхтний наймаа болон Трансплант Туризмын эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор  TTS, ISN-ээс DICG буюу Истанбулын тунхаглалыг сэргээх, хамгаалах группыг санаачлан байгуулсан. DICG нь Станбулын тунхаглалыг шинэчлэн найруулах зорилгоор 2018 оны 2 сараас 5 сарын хооронд өргөн цар хүрээтэй зөвлөлгөөнүүдийг зохион байгуулж үүнд  сонирхсон хуулийн болон нийгмийн төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулсан билээ.

Энэ тунхаглал нь Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн түгээмээл тунхаглалд тулгуурласан бөгөөд түүний гол зарчимууд энэхүү тунхаглалд тусгалаа олсон.  Тунхаглалын гол үзэл санаа нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний үр өгөөж нь хүн хүндээ амьдрал бэлэглэх гэсэн ариун үйл хэрэг байх бөгөөд харин үүнд хэн нэгнийг хохироох , хууль бус эрхтний наймаа , трансплантацийн жуулчлал байх ёсгүйг заасан.

Энэ тунхаглалыг бүхэлд нь унших хэрэгтэй мөн зарчим бүр нь бусад зарчмуудтайгаа нийцсэн байх ба мэдээж энэ зарчмууд нь бүгд адил чухал. Дагалдан ирэх тайлбар бичиг нь тунхаглалын текст буюу агуулгыг нарийн тайлбарлах ба гүйцэтгэх стратегийг санал болгоно.

Тодорхойлолтууд

Энэхүү баримт бичгийн агуулгад дараах нэр томъёо тодорхойлогдсон байна.
Эрхтний наймааны утга нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ.

  1. Амьд болон амьгүй донороос ямар нэгэн зөвшөөрөлгүй хууль бусаар санхүүгийн ашиг олох зорилгоор эсвэл түүнтэй дүйцэхүйц донор болон гуравдагч этгээдтэй солилцох зорилгоор эрхтэн авах
  2. Эрхтэнг тээвэрлэх, шилжүүлэн суулгах, зальдах
  3. Эрхтэнг авах эсвэл хэрэглэх зорилгоор эрүүл мэндийн мэргэжилтэн, төрийн албан хаагч, хувийн хэвшлийн аж ахуй нэгж ажилтнаас тусламж авах эсвэл гүйцэлдүүлэх санал тавих
  4. Санхүүгийн ашиг олох эсвэл түүнтэй дүйцэхүйц ашиг олох зорилгоор донор болон реципиентийг уйгагүй гуйх, хоргоох , шахаж шаардах, эсвэл элсүүлэх.
  5. Дээрх зүйлсийн аль нэгийг үйлдэх, туслах, хамсаатан болох, туслахаар оролдох

 

Эд эрхтэнийг авах зорилготой хүний наймаа нь эд эрхтэнийг  авах зорилготойгоор хүчээр булаах, залилан мэхлэх, хуурах, эмзэг талыг ашиглан доромжилж бусад хүнийг эрх мэдэлдээ оруулан зөвшилцлийн төлбөрийг хийх болон авах хэлбэрээр занилхийлэх, хүч ашиглах болон бусад хэлбэрийн албадан шахалтын тусламжтайгаар элсүүлэн авах, тээвэрлэх, шилжүүлэн нүүлгэх, орогнуулах болон хүн хүлээн авах юм.

Энэ тунхаглалын хүрээнд улс оронд үүсч байгаа шилжүүлэн суулгах зорилгод иргэн эсэхээс үл хамаарч байнгын оршин суугч гэсэн нэр томъёо нь тухайн улсад амьдарч байгаа хүнийг хэлдэг. Оршин суугч бус гэдэг нэр томъёо нь оршин сууж амьдрахгүй байгаа бүх хүмүүс, аялагчид, түр оршин суугчид юм.

Эрхтэн шилжүүлэн суулгах жуулчлал гэдэг нь уг зорилгоор хил давах хүний хөдөлгөөнийг хэлнэ.Эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор хил давах нь эрхтэн шилжүүлэн суулгах аялал бөгөөд хэрэв тухайн улсын өөрийн иргэддээ зориулах нөөц (эрхтэн, мэргэжилтнүүд болон шилжүүлэн суулгах төв) нь тухайн улсын иргэн биш өвчтнүүдийг тус үйлчилгээнд хамруулсаны улмаас багасах нь зохисгүй юм.

Эрхтний донор ба шилжүүлэн суулгалтын нөөц бололцоо гэдэг нь тухайн улсын эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээг өөрийн оршин суугч доноруудын болон бусад орнуудаас хууль журмын дагуу авч буй нөөц эрхтнийг ашиглан өөрийн улс орондоо ард иргэддээ эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхыг хэлнэ.

Эрхтний хандивын санхүүгийн төвийг сахисан байдал нь тухайн донор болон тэдгээрийн гэр бүл нь хандивын үр дүнд ашиг хонжоогүй бөгөөд мөн санхүүгийн хувьд алдагдал хүлээхгүй гэсэн үг юм.

Зарчим

  1. Засгийн газрын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн хэрэгцээг бүрэн хангахын тулд эрхтний эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглэсэн ёс зүйн болон эмнэлзүйн эрүүл мэндийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх ёстой.
  2. Эрхтэн шилжүүлэн суулгах бодлого болон программуудын үндсэн зорилго нь донор болон реципиентүүдэд хамгийн оновчтой тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн байх ёстой.
  3. Хүний эрхтэнг худалдаалах, хулгайлах зорилгоор хүний наймаа хийхийг хориглож гэмт хэрэгт тооцно.
  4. Эрхтэн хандивлах нь мөнгө санхүү болон ашиг олох үйл ажиллагаанаас ангид байна.
  5. Улс орон бүр амьд болон амгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж, дүрэм журмыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлнэ.
  6. Улс бүрийн эрх бүхий байгууллагууд нь донорын үйл ажиллагаа, эрхтэн хуваарилалт, шилжүүлэн суулгах эмчилгээг  стандарт удирдамж, зааврын дагуу ил тод, шударга ариун , эрх тэгш, олон түмний итгэлийг хүлээсэн, чанартай, аюулгүй байдлыг хангуулсан байх бөгөөд энэхүү үйл ажиллагааг хянах, тооцох,  хариуцлага хүлээлгэн ажиллах ёстой.
  7. Тухайн улсын иргэн болон байнгын оршин суугч нь амьгүй донороос эрхтэн авах, шилжүүлэн суулгах эмчилгээг эрх тэгш хүртэх ёстой.
  8. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний үед эрхтэн хуваарилалт нь тухайн орны иргэдэд хууль, дүрэм журмын дагуу  харъяаллын хүрээнд шударга, ил тод , эрх тэгш, ялгаварлан гадуурхалгүй байх ёстой бөгөөд эмнэлзүйн шалгуур, ёс зүйн хэм хэмжээг удирдлага болгоно.
  9. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагууд нь хууль бус эрхтний наймаа, эрхтэн шилжүүлэн суулгах жуулчлал, шилжүүлэн суулгах зорилгоор хүн хил давуулан худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийдвэрлэхэд туслан хамтран ажиллах ёстой.
  10. Засгийн газар болон эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эрхтэн шилжүүлэх жуулчлалаас тухайн орны иргэдийг хамгаалах, уг хэрэгт татагдан оролцохоос урьдчилан сэргийлэх, хориглох стратегийг хэрэгжүүлнэ.
  11. Улс орнууд эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах эмчилгээг бие даасан байдалд хүргэхийг хичээх ёстой.