Saving lives together
Лхагва, 3 сар 22, 2023
No Result
View All Result
  • EnglishEnglish
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
    “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

    “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

    ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    2018-2022 ОНД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС 52 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРААД БАЙНА

    2018-2022 ОНД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС 52 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРААД БАЙНА

    Trending Tags

    • Мэдлэг
    • Ярилцлага
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох
Home Мэдээ

Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлт амжилттай болов

Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлт амжилттай болов
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн зэрэг олон хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтыг нээж:

“Тамирчид оролцогчид оо,

Зохион байгуулагчид аа, иргэд ээ

Спорт нь хүн төрөлхтний хувьд цаг үргэлжид эрүүл амьдралын хэв маяг, хүн өөрийн хүч чадал, чадварыг сорих үйл ажиллагаа байдаг. Та бид өнөөдөр Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтын нээлтэд хүрэлцэн ирсний утга учир нь ч гэсэн  иргэдийн эмчилгээний дараах бие болоод сэтгэл зүй ямар түвшинд хүрснийг бодитоор харах, донорын үйл хэргийг хүндэтгэн дурсах, таниулахад оршиж байгаа юм.

Дэлхийн анагаах ухаан эрхтэн шилжүүлэн суулгах замаар хүний эрүүл мэндийг аврах, нөхөх чадварыг эзэмшээд 60 гаруй жил өнгөрч, эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн ажил амьдрал сэргэж, биеийн тамир спортоор хичээллэн амжилт үзүүлсэн жишээ цөөнгүй. Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдээс олимп, дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн хүмүүс ч төрөн гарсан байдаг.

Анх 1978 онд Английн Уэссэкс мужид Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт зохион байгуулагдсанаас хойш олон улс орнууд дагах болж дэлхийн тоглолт нь 17 удаа зохион байгуулагджээ. Монгол Улсад Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт 2008, 2015 онд зохион байгуулагдаж байсан. Өнөөдөр гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээн спортын 11 төрлөөр явагдах юм.

Манай оронд Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолтыг санаачлагчид нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг үндэслэгчдийн нэг, нэрт мэс засалч, доктор, профессор Маурис Слапак болон Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр,  Э.Бадар-Ууган, Эрүүл мэндийн дэд сайд, Эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсөд нь юм.

Би Та бүхний өмнөөс болон хувиасаа эрхэм Маурис Слапак болон түүний монгол хамтрагчдад халуун талархал дэвшүүлмээр байна. Тан бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн бол бусдад эрүүл амьдрал бэлэглэгч төдийгүй эрүүл амьдралын хэв маягийг, бэрхшээлийн өмнө хэзээ ч үл бууж өгөх тэмцэгч сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэгч их буянтнууд юм.

Тэмцээнд оролцогчид оо,

Та бүхэнд ч гэсэн халуун баяр хүргэе. Хүнд мөчүүдийг бие, сэтгэлээрээ ялан давж, өнөөдөр энд өөрийгөө сорих, өрсөлдөхөөр ирсэнд би та бүхнээр бахархаж байна. Бүгдэд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор сайн үйлс дэлгэртүгэй.

Бидний цөөхөн монголчууд бие биенээ дэмжиж амьдарцгаая” гэв.

Эх сурвалж: 2018.06.23 | Ugluu.mn

Related Posts

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж,...

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын...

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхийн эрүүл мэндийн...

Next Post

П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

Цэс

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

ХОЛБОО БАРИХ

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.

И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891

Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30

БИДНИЙ ТУХАЙ

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Холбоо барих

БУСАД ЦЭС

  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Хууль, Эрх Зүй

© 2021 Mongolian organ transplantation organization

No Result
View All Result
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох

© 2021 Mongolian organ transplantation organization