Saving lives together
Лхагва, 3 сар 22, 2023
No Result
View All Result
  • EnglishEnglish
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
    “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

    “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

    Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

    ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    2018-2022 ОНД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС 52 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРААД БАЙНА

    2018-2022 ОНД ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ ДОНОРООС 52 ХҮНИЙ АМЬ НАСЫГ АВРААД БАЙНА

    Trending Tags

    • Мэдлэг
    • Ярилцлага
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох
Home Мэдээ

Ерөнхийлөгчийн зарлигаар бөөр болон элэг шилжүүлэн суулгах багууд Төрийн соёрхолт хүртлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар бөөр болон элэг шилжүүлэн суулгах багууд Төрийн соёрхолт хүртлээ
Share on FacebookShare on Twitter
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын Төрийн шагналын дүрмийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарын дөрвөн бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.

Тодруулбал,

  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг
    Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг
    Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн Хиймэл үе суулгах мэс заслын баг
    ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй хамт олонд  тус бүр хийсэн бүтээснээ үнэлүүлж, Төрийн соёрхолт  шагналыг хүртлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг нь  “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 1996 оноос анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 233 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Багийн ахлагч

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Дагвадоржийн Баян-Өндөр;

Багийн гишүүд

  1. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Даваажавын Нямсүрэн;
  2. .Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Жамбалжав;
  3. “Мөнгөн гүүр” эмнэлгийн Мэс заслын зөвлөх, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Батчулууны Төмөрбаатар;
  4. “Энэрэл” эмнэлгийн дарга, Зөвлөх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бат-Очирын Бямбадаш;
  5. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Жигжидсүрэнгийн Саранцэцэг;
  6. Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Батсуурийн Бямбадорж;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Лабораторийн эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Банзрагчийн Оюунбилэг нарт Төрийн шагнал хүртээлээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах Үндэсний баг нь “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нутагшуулсан нь” сэдэвт хамтын гарамгай бүтээл туурвин, 2011 оноос хойш анагаахын шинжлэх ухааны орчин үеийн дэвшилтэт нарийн технологи болох эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо өндөр түвшинд нутагшуулан 115 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж, Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Багийн ахлагч:

  1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн;

Багийн гишүүд:

  1. Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвийн Эс эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албаны дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны магистр Пандааны Батчулуун;
  2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор Дүгэрийн Даваадорж;
  3. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, Яаралтай тусламжийн төвийн дарга, Тэргүүлэх зэрэгтэй эмч Донхимын Чулуунбаатар;
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Лүндэгийн Ганболд;
  5. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн ахлах багш, Мэс заслын зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Сандагийн Эрдэнэ;
  6. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэс заслын ерөнхий мэргэжилтэн, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор Лувсандоржийн Амгалан;
  7. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Очирхүрээгийн Баярмаа;
  8. “Дөрвөн билэг” эмнэлгийн Дүрс оношилгооны зөвлөх эмч, Анагаах ухааны магистр Бавуужавын Эрдэнэбилэг нар Төрийн шагнал хүртлээ.

Эх сурвалж: www.moh.gov.mn

Related Posts

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

“БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс заслыг амжилттай хийлээ

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж,...

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар санал солилцлоо

ЭМХТ-ийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун, Монгол Улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын...

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхийн эрүүл мэндийн...

Next Post
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Цэс

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
  • Хавдар Судлалын Үндэсний Төв
  • Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Тө

ХОЛБОО БАРИХ

Монгол Улс, Улаанбаатар хот-210648, Ш/Х-187,
Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо,
Энхтайвны гудамж-13Б.

И-Мэйл: admin@hdc.gov.mn
Харилцах утас: 976-70110891

Даваа-Баасан: 08.30-17.30
Бямба, Ням: Амрана
Цайны цаг: 12.30-13.30

БИДНИЙ ТУХАЙ

  • Зорилго, Чиг үүрэг
  • Албаны танилцуулга
  • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Холбоо барих

БУСАД ЦЭС

  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Хууль, Эрх Зүй

© 2021 Mongolian organ transplantation organization

No Result
View All Result
  • Бидний тухай
    • Зорилго, Чиг үүрэг
    • Албаны танилцуулга
    • Эрхтэн шилжүүлэн суулгах багууд
  • Мэдлэг, мэдээлэл
  • Хууль, Эрх Зүй
  • Гадаад Харилцаа
  • Истанбулын Тунхаглал
  • Донор болох

© 2021 Mongolian organ transplantation organization