Тус төвийн ЭЭЭШСҮАЗА-наас Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах багуудын тусламж, үйлчилгээний чанар, гүйцэтгэл, анхан шатны маягт хөтлөлтөд явцын хяналт, шинжилгээ-үнэлгээ хийх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулж байна.
Одоогоор уг хяналт, шинжилгээ-үнэлгээг УНТЭ-ийн бөөр, элэг, шөрмөс шилжүүлэн суулгах баг, ХСҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах багт хийгээд байна.
Энэхүү үйл ажиллагаа нь Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах багууд, донор эмнэлэг, үр шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллагуудын 2023 онд үзүүлсэн тусламж үйлчилгээний талаар асуумжийн дагуу үнэлгээг хийн, тайланг нэгтгэж цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамтран төлөвлөх, тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.