Organ Transplantation Team

First Central
Hospital

National Cancer
Center

National Center for Maternal and Child Health

First Central Hospital

Organ Transplant Team

УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах баг

Анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 1996 онд хийсэн. Бөөр шилжүүлэн суулгах баг 2006 онд байгуулагдсан.

Англи улсын иргэн проф. Маурис Слапак, DHL компаний захирал Девид Аллан нарын санхүүгийн дэмжлэгтэйгээр БНХАУ, Тайланд, Финлянд, Англи улсад багийн гишүүд болох 14 эмч сувилагч нар 1- 6 сарын  хугацаатайгаар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд суралцаж ирсэн. 2000онд  БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 250000$-ын үнэ бүхий эд нийцлийн болон дархлаа дарангуйлах эмийн тун үздэг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.

Энэ хугацаанд Засгийн газар болон төсвөөс бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дэмжиж ямар нэг санхүүжилт хийгдээгүй байна.

Монгол Улсад нийт 15 гемодиализын төвд 170 аппаратанд 650 гаруй эмчлүүлэгч эмчилгээнд тогтмол орж байна. Үүнээс УНТЭ-т 170 гаруй хүн 7 хоногт 2-3 удаа гемодиализын эмчилгээнд (бөөр орлуулах аппарат) орж байна. Мөн 150 гаруй хүн хүлээлтэнд байдаг гэсэн тооцоо байна. Гемодиализын нэг удаагийн эмчилгээний өртөг нь 120-140$ байдаг. Мөн жил бүр бөөрний архаг дутагдалд орсон 130-150 хүн шинээр бүртгэгдэж байна (ЭМХТөв, 2015). Ингээд тооцвол хир их хэмжээний зардал гемодиализын эмчилгээнд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой. Эдгээр хүмүүсийн 70-80%-д бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай байдаг.

Бөөр шилжүүлэн суулгах багийн үүсэл

УНТЭ дээр Монгол улсад хийгдэж буй Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 2006 оноос төвлөрөн ажиллаж буй бөгөөд багийн эмч мэргэжилтэн боловсон хүчинд тулгуурлан тоног төхөөрөмж, багаж хэрэглэлээр хангагдсан оношлогоо, эмчилгээ сувилгаа, хяналтын нэгдсэн үйл ажиллагааны суурь тавигдсан билээ.  БШС багийн үйл ажиллагаа нь тогтмол, нийтэд хүрэлцээтэй, нэгдмэл зорилго удирдлагатай байж, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг БШС төв, институттэй хамтран ажиллах, мэс заслын эмчилгээ хийх, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зэрэг олон талт үйл ажиллагааг УНТЭ дээр нэгтгэн ажиллаж байна.

ДЭМБ болон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг кадавер донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнээс илүүтэйгээр хийхийг зөвлөсөн байдаг. УНТЭ-ийн ЭШСТөв нь Монгол улсын Донорын тухай хуулийн заалтуудыг баримтлан, улсын 3-р зэрэглэлийн эмнэлэгүүдэд тархины үхэл тодорхойлох багуудыг байгуулан, хамтран ажиллах гэрээ хийж, гэрээний дагуу хэрхэн ажиллах тухай дүрэм журам боловсруулан ажиллаж байна. Үүний зэрэгцээгээр олон нийтэд Донорын тухай хуулийг ухуулан таниулах, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх төлөвлөгөө боловсруулж байна.

УНТЭ-т Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Бөөр шилжүүлэн суулгах багийн эмч нарын хяналтанд бүртгэлтэй байгаа нийт үйлчлүүлэгчдийн 1 жил хүртэлх амьдралын чанар нь 98%, 5 жилээс дээш  95%-ийн үзүүлэлттэй хяналтанд эмчлэгдэж байна. Эдгээр амжилтын зэрэгцээ бид цаашид Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг олон улсын түвшинд хүртэл хөгжүүлэхэд шаардлагатай тулгамдаж буй асуудал байна.

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2007 онд байгуулагдсан. Дэлхийн хөгжилтэй бүх оронд Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ өндөр хөгжсөн. Хөгжиж буй орнуудаас анх Монгол улсад элэг шилжүүлэн суулгаж эхэлсэн бөгөөд дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орон болж 2011 онд бүртгэгдсэн болно. Тус баг нь нийт 40 гаруй гишүүнтэй бөгөөд гишүүд АНУ, БНСУ, Австри, Герман, Финланд улсад урт, богино хугацаагаар элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга техникт суралцсан.

Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс засал 3 үе шаттайгаар хөгжсөн байдаг.

1. 2007-2009 – Эхлэл үе

  • ЭМС-ын тушаалаар Элэг шилжүүлэн суулгах баг 2007 байгуулагдсан.
  • Туршилтын мэс заслын төсөл боловсруулан батлуулсан.
  • Туршилтын мэс заслын бэлтгэл хангсан.
  • Элэг шилжүүлэх мэс засалд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжүүдийг суурьлуулсан.

2. 2009-2010 – Туршилтын мэс заслын үе

  • Элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг 26 гахайнд хийсэн.
  • Монгол улсад тохирох анхны Элэг шилжүүлэн суулгах удирдамж бичсэн.
  • Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын АСАН төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
  • БНСУ-ын АСАН төв рүү Элэг шилжүүлэн суулгах багийн анхны гишүүд суралцахаар илгээгдсэн.

3. 2010 оноос одоог хүртэл – Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг клиникийн практикт нэвтрүүлэх үе

  • Монгол улсад анхны Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Элэгний эсийн хавдартай тохиолдолд анхны Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Элэг шилжүүлэн суулгуулсан эмчлүүлэгчдийг хянах ЭЭТасаг 2011 онд байгуулагдсан.
  • БНСУ-ын АСАН төвд Элэг шилжүүлэн суулгах багийн давхардсан тоогоор 120 гаруй гишүүд элэг шилжүүлэн суулгах мэс засалд суралцсан.
  • Монгол улсад хүүхдэд Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх 2011 оны 9 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг бие даан элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2015 оны 1 сард амжилттай гүйцэтгэсэн.
  • Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 2016 оны 1 сард гүйцэтгэсэн.

Мэс заслын шинжлэх ухааны оргил нь болсон Элэг шилжүүлэх мэс заслын шинэ технологийг Монгол орны практикт нэвтрүүлж элэгний дутагдалаас үүдэлтэй нас баралтыг бууруулах, өнөөдөр энэ төрлийн мэс засал хийлгэхээр гадаад руу урсан гарч байгаа валютын урсгалыг багасгах, гадагшаа явж энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэх эдийн засгийн чадваргүй хүмүүст эх оронд нь дэлхийн дээд зэрэглэлийн эмчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв

Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн он цагийн товчоон

1953 онд Улсын Төв Эмнэлгийн Дотрын III тасаг 30 ортой, 10-аад ажилтантай нээгдсэн.

1961 оноос 50 ортой болжөргөжсөн.

1967 оноос дотоод шүүрэл, цус, зүрх судасны өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилдэг 60 ортой үйл ажиллагаагаа явуулж байсан.

1971 оноос дотоод шүүрэл, цусны өвчтөнг дагнан эмчлэх 45 ортой тасаг болсон.

1993 оноос Дотрын III тасаг нь Цус, дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник болсон.

2006 онд амбулоторид цус судлалын кабинет тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2009 онд Н.Оюундэлгэр эмчийн санаачлагаар цус, дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник салж, Цусны эмгэг судлалын клиник бие даан 30 ортойгоор ажиллах болсон.

2010 онд Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төсөлт ажил Н.Оюундэлгэр ахлагчтай эхэлсэн.

2014 оноос Цусны эмгэг судлалын клиник өргөжиж, Цусны эмгэг судлал, ясны чөмөг шилжүүлэн суулгах төв нэрийн дор цусны эмгэг судлалын клиник, ясны чөмөг шилжүүлэн суулгах нэгж, амбулатор, аферез гэсэн хэсгүүдтэйгээр, 40 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд Монгол улсад анх удаа Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг БНСУ-ын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран амжилттай хийсэн.

2015 онд манай төв бие даан цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн.

Манай төвийн эрхэм зорилго:

Үйлчлүүлэгчдэд цусны эмгэгийн оношлогоо эмчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд эмнэлгийн байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр ханган ажиллах.

Төвийн бүтэц зохион байгуулалт:

Цусны эмгэг судлалын клиник – 35ортой хэвтэн эмчлүүлэх клиник.

Амбулотори:

үзлэгийн кабинет – 1

өдрийн эмчилгээний хэсэг – 3 ортой

ясны хэмийн эсийн болон эдийн шинжилгээ авах хэсэг

Цус болон чөмөг шилжүүлэн суулгах нэгж:

өвчтөн хэвтэх тусгай нөхцөл бүхийариун өрөө- 1 ор,

аферез эмчилгээний хэсэг – 1 ортой

эс боловсруулах болон хадгалах өрөө

Хүний нөөц:

ЦЭСЧШСТ-ийн дарга: Клиникийн профессор, МУ-ын хүний гавъяат эмч, ЭМЯ-ны цус судлалын ерөнхий мэргэжилтэн,Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Н.Оюундэлгэр

Туслах профессор:Б.Хишигжаргал

Нийт 10 эмч

Зохицуулагч сувилагч Ц.Наранчимэг,

Ахлах сувилагч С.Цэрэнхүү

Нийт 11 сувилагч, 4 туслах сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.Эдгээрээс Зөвлөх зэрэгтэй эмч 1 , тэргүүлэх зэргэтэй эмч 1, дотрын ахлах зэрэгтэй эмч 3, АУ-ны доктор -1 , магистр- 3 эмч, ахлах зэргийн сувилагч2 ажиллаж байна.

Бидний үндсэн үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд насанд хүрэгсдийн цусны эмгэг, цусны хавдар өвчний оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлэх.

1, 2, –р шатлалын болон клиникийн бусад эмнэлгүүдийг цусны нарийн мэргэжлийн заавар зөвлөгөөгөөр ханган ажиллах.

Улсын хэмжээнд Ясны чөмөг цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийх

Анагаахын сургуулиудын цус судлалын хичээл болон резидентур, нарийн мэргэжил олгох сургалт явуулах эрх бүхий эмнэлгүүдийн цусны эмгэг судлалын дадлага, сургалт явуулах клиник бааз.

Хавдар Судлалын Үндэсний Төв

ХСҮТ-д Элэг шилжүүлэн суулгах багын түүх

  • 2011 онд анх ЭЦНБ-н мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнгийн санаачлагаар элэг шилжүүлэн суулгах төсөл эхэлсэн.
  • 2011 болон 2017 онуудад БНСУ-н Самсунг эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Тухайн жилүүдэд  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалтууд хийгдсэн. Солонгос улс – 31 эмч, Япон улс – 8 эмч, Беларусь – 2 эмч, Тайвань – 7 эмч, Энэтхэг – 5 эмч
  • Шаардлагатай багаж төхөөрөмжийг хангах бэлтгэл ажлууд өрнөсөн.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв