Saving lives together
Wednesday, March 22, 2023
No Result
View All Result
  • Монгол хэлМонгол хэл
  • About
    • Our Mission, Value
    • About Us
    • Organ Transplantation Team
  • News & Infos
    Initiate

    Initiate

    П.Батчулуун: Эд, эсийг ургуулж аутизм болон хавдрын өвчнийг анагаадаг болно

    П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг

    П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг

    П.Батчулуун: үүдэл эсийн эмчилгээгээр 40 гаруй өвчнийг эмчилж байна

    П.БАТЧУЛУУН: ҮҮДЭЛ ЭСИЙН ЭМЧИЛГЭЭГЭЭР 40 ГАРУЙ ӨВЧНИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА

    Амьдрал Бэлэглэе

    Амьдрал Бэлэглэе

    Trending Tags

    • Legal Info
    • Foreign Relations
    • The Declaration of ISTANBUL
    • Become Donor
    Home News & Infos

    Амьдрал Бэлэглэе

    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Амьдрал Бэлэглэе
    Share on FacebookShare on Twitter

    Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, амьд болон тархины үхэлтэй доноруудыг хүндэтгэх эргэн дурсах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” арга хэмжээг 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгууллаа.

    Тус арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, VITALLINK, RAPHAEL INTERNATIONAL ТББ, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо ажилласан ба Эрүүл мэндийн яам, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Ротари клуб, Камертон хамтлаг, Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо хамтран зохион байгуулсан. Тус өдөрлөгт нийгмийн хариуцлагын хүрээнд донорын үйл хэргийг дэмжиж Камертон хамтлаг, Дижитал хамтлаг, дуучин Баярцэнгэл нар ая дуугаа өргөсөн байна.

    Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно гэж заасан байдаг. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар донорын зөвшөөрлийн картыг ЭМХТ Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас бэлтгэн тус арга хэмжээнд эхний 5 картыг Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд гардуулан өгсөн билээ. Энэхүү үйл ажиллагаанд нийт 550 гаруй иргэн оролцлоо.

    Сонирхуулахад Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Монгол улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг. Өнөөдрийн байдлаар нийт бөөр 184 /тархины үхэлтэй донороос 18/, элэг 93 /тархины үхэлтэй донороос 4/, ясны чөмөгнөөс үүдэл эс 4, нүдний эвэрлэг 16-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.

    Tags: News

    Related Posts

    Initiate

    Initiate

    Organ transplant recipients use immunosuppressant drugs and are at high risk of getting the COVID-19 infection. Therefore we are asking...

    П.Батчулуун: Эд, эсийг ургуулж аутизм болон хавдрын өвчнийг анагаадаг болно

    Дэлхий дахинаа эс, эдээс эрхтэн ургуулж аливаа өвчинг анагааж эхэлсэн байна. Тэгвэл манай улсад эс, эдээс эрхтэн ургуулж анагаах процесс...

    П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг

    П.Батчулуун: Эд эрхтнээ бусдын амь насыг аврахад зориулах нь буяны дээд буян, өглөгийн дээд өглөг

    С.ОТГОНБАЯР 2019 ОНЫ 5 САРЫН 28 Эрхтэн шилжүүлэх тухай хууль батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын...

    Next Post
    Initiate

    Initiate

    Useful Links

    • Our Mission, Value
    • About Us
    • Organ Transplantation Team
    • Legal Info
    • Foreign Relations
    • The Declaration of ISTANBUL

    OUR LOCATION

    Mongolia, Ulaanbaatar-210648, Ш/Х-187,
    Sukhbaatar District, Khoroo – 1
    Enkhtavin Street-13Б.

    E-mail: admin@hdc.gov.mn
    Telephone: 976-70110891

    Monday – Friday: 08.30-17.30
    Saturday, Sunday: Closed
    Lunch Time: 12.30-13.30

    ABOUT

    • Our Mission, Value
    • About Us
    • Organ Transplantation Team
    • Contact

    OTHER LINKS

    • Foreign Relations
    • The Declaration of ISTANBUL
    • Legal Info

    © 2021 Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбоо

    No Result
    View All Result
    • About
      • Our Mission, Value
      • About Us
      • Organ Transplantation Team
    • News & Infos
    • Legal Info
    • Foreign Relations
    • The Declaration of ISTANBUL
    • Become Donor

    © 2021 Монголын Эрхтэн шилжүүлэн суулгах холбоо