Донорын тухай хуулийг олон нийтэд таниулан, ойлгуулах үйл ажиллагааны хүрээнд 2 дугаар сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд “Донорын тухай хууль, хэрэгжилт-Эрхтэн шилжүүлэн суулгалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Донорын тухай хууль, донорын карт, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгал эмчилгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хүлээх жагсаалт, тархины үхэлтэй донорын талаар мэдээлэл өгсөн.